Сайн байцгаана уу? Ах эгч нараа би одоо 20 хүрэх гэж байгаа. Намайг Н гэдэг. Надад тулгараад байгаа асуудал гэвэл манай хойд аав намайг сүүлийн үед их сонин хараад л байдаг боллоо. Жишээ нь өглөө 00-н өрөөнөөс гараад ирэхээр бас усанд ороод гарж ирэх энэ тэрт. Тэр ээжтэй минь суугаад одоо бараг 5 жил болох гэж байгаа юм л даа. Аав маань өнгөрөөд ээжид минь маш хэцүү байхад энэ хүн гарч ирж бид хоёрт зөндөө л тус дэм болсон. Ээждээ хэлэх гэхээр санааг нь зовоочих юм болвуу гээд юу ч хэлж чадахгүй юмаа. Эсвэл би шилжилтийн насан дээрээ яваа болохоор надад тэгж санагдаад байгаа юм болов уу? Одоо би яавал дээр вэ? Зөвлөгөө өгөөч ах эгч нар минь…
эх сурвалж cekc.mn
No comments :
Post a Comment